МҮКУА

Монголын Үндэсний Кино Урлагийн Академи
slider image slider-image

Академийн үйл ажиллагаа

Тус академи нь монголын кино урлагийн хөгжлийг тодорхойлж, дэлхийн түвшинд ойртуулах, кино нэгтгэл, студиудын үйл ажиллагааг дэмжих, кино урлагаар дамжуулан нийтийн соёл, боловсрол, гоо зүйн үнэлэмжинд нөлөөлж, иргэдийг хүмүүнлэг, энэрэнгүй, бүтээлч үйл хэрэгт уриалан дуудах зорилгоор 2008 оны 10-р сарын 22-нд үүсгэн байгуулагдсан.

Одоогоор тус академи нь хүндэт гишүүд, гишүүд гэсэн бүтэцтэй ажиллаж байна. Академийн ерөнхийлөгчөөр Б.Баатарзориг, тэргүүнээр “Зохиомж” дээд сургуулийн захирал Б.Цогтбаяр ажилладаг. Тус академи нь байгуулагдсанаасаа хойш дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

МҮКУА-ийн хийж гүйцэтгэсэн ажлууд

  • МҮКУА нь “Зохиомж” дээд сургуультай хамтран 2009-03-16-ны өдөр “Монголын Кино урлагийн өнөөгийн байдал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан.


  • МҮКУА, “Зохиомж” дээд сургуультай хамтран зохион байгуулсан “Монгол Кино Урлагийн Шинэ Үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2010-03-26 нд МХАҮТ-ын хурлын танхимд амжилттай болсон.


  • МҮКУА, “Зохиомж” дээд сургууль, “Монгол Костюмс” ХХК, “Дээд гэгээн пикчерс” ХХК, ТВ-5 телевизтэй хамтран зохион явуулсан “Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2010-06-21 нд “Чингис хаан” зочид буудалд амжилттай болж өндөрлөв.


  • 2010-12-15 нд МХАҮТ-ын хурлын танхимд “Монголын кино уран бүтээлчдийн нэгдсэн чуулган” уулзалтыг зохион байгуулж явуулсан.


  • 2010 онд www.filmArt.mn сайтыг шинэчилж байнгын ажиллагаанд оруулсан.


  • 2011 оны 03 сарын 03 нд Дуурь бүжгийн эрдмийн театрт “Улаанбаатар кино наадам Academy Awards” наадмыг НСУГ-тай хамтран зохион явууллаа.


  • “Монголын кино урлагийн шинэ үе” товхимол хэвлүүлсэн. 2010 УБ

  • “Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт сэдэвт эрдэм шинжилгээний хурлын товхимол хэвлүүлсэн. 2010 УБ


  • “Мөнх тэнгэрийн хүчин дор 20 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, илтгэлүүдийг нэгтгэн товхимол хэвлүүллээ. 2012 УБ


  • 2012 оны 05 сарын 12-ны өдөр “Academy Awards Mongolia 2012” кино наадмыг Улсын Драмын эрдмийн театрт зохион байгуулсан.


  • 2013 онд “Монголын кино урлаг ба эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн дор эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан.


  • 2013-05-12 Opening party Academy Awards Mongolia - 2013 кино наадмын нээлтийн үдэшлэг зохион байгуулсан.


  • 2013 оны 05 сарын 16-ны өдөр “Academy Awards Mongolia 2013” кино наадмын шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагааг Улсын Драмын Эрдмийн театрт зохион байгууллаа.


Кино наадмыг санаачлагч Б.Цогтбаяр

Монголын олон уран бүтээлчид өөрсдийн авьяас билэг, хүч хөдөлмөрөө кино урлагт зориулан кино урлагийн хөгжлийг хурдасгаж, дэлхийн кино урлагийн түвшинд ойртуулж, мэдээлэл технологийн өндөр хөгжлийн эрин зуунд үзэгчдийнхээ оюуны цангааг тайлах эрхэм бүтээлүүдээ туурвин их түүхээ, амьдарч буй энэ л цаг үеэ дэлгэцэнд мөнхлөн байдаг.

Бид кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулж, киноны уран бүтээлчидээ алдаршуулан кино урлаг дахь гоо зүйн хэм хэмжээ, соёл уламжлал, орчин үеийн сэтгэлгээний хэв маяг, кино бүтээхүйн арга технологийн дэвшил, хөгжил, баримтат кино, богино хэмжээний киноны өөрчлөлтийг ажиглах, онолын судалгаа хийх, бүтээгдэж буй киног бүртгэх, хадгалах явдал чухал болохыг урьтал болгон Академийн Шагнал Кино наадмыг зохион байгуулж ирлээ. Цаашид кино наадмыг олон улсад нээлттэй болгох, кино яармаг хэлбэрээр өргөтгөх арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

slider image

Олон улсын хэвлэлд бидний тухай