Academy Awards 2011

7 сарын 1 УСК

  » Academy Awards 2011 » 7 сарын 1 Баримтат Кино



Киноны агуулга:

Энэхүү баримтат кино нь 2008 онд Монгол улсын Улаанбаатар нийслэлийн төвд болсон түйвээний талаар үгүйлнэ. 2008 оны ‌‌ 6 сарын 30-нд Монгол улсын Улсын Их Хуралын 5-р удаагийн сонгууль орон даяар явагдаж МАХН 45 суудал, АН 28, бусад этгээд 4 суудал эзлэхээр урьдчилсан дүн гарчээ. АН, БНН, Иргэний эвсэлийн удирдах хүмүүс сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, "эрх баригчид луйвардлаа" хэмээн мэдэгдэж байв. Тэр шөнөөс зарим хүмүүс гэртээ тогтож суугаагүй, цуглан үгээ нийлүүлцгээж байв. Маргааш нь буюу 7 сарын 1-ны үдээс өмнө нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд дээрх улс төрийн хүчнүүд болон урт удаан хугацаанд улс төрд ноёлож буй МАХН дахин давуу санал авсанд дургүйцсэн иргэдийн цуглаан болж, уламжлал ёсоор ард түмний амьдрал ядуу байгаад МАХН буруутай, шударга бус сонгууль, МАХН-ыг газартай нь тэгшлэе гэдгийг онцлон хашгирч хөөрцгөөжээ. / Мэдээлэлийн эхйиг mn.wikipedia.org сайтаас авсан болно /