Academy Awards 2011

Маршал Х.Чойбалсан УСК

  » Academy Awards 2011 » Маршал Х.Чойбалсан Баримтат Кино



Киноны агуулга:

Энэхүү кинонд ХХ зууны монголын түүхийн алдарт хүмүүн, Сайд нарын зөвлөлийн дарга, анхны долоогийн нэг, маршал Хорлоогийн Чойбалсаны тухай өгүүлжээ. ХХ зууны монголын түүх хийгээд тусгаар улс болсон зэрэг нь энэ хүнтэй салшгүй холбоотой билээ. Түүний эх орныхоо төлөө байгуулсан түүний гавъяатай зэрэгцэн саар муу зүйлс ч их оршдог. Харгис хэлмэгдүүлэлтийг эхлүүлж, олон мянган гэмгүй иргэдийг Сталины даалгавраар хороосон, өөрийгөө хэт тахин шүтүүлсэн гээд багагүй хар толбо түүний нэрийг дагаастай. Гэвч энэ бүхэн нэг л зүйлийн тулд буюу Монголын тусгаар тогтнолын төлөө байжээ. Х.Чойбалсан баримтат кинонд түүний намтар, амьдрал, үйл хэргийг зөвхөн үнэнээр гаргахыг зорьжээ.

  • Найруулагч: Ж.Норолхоо