Academy Awards 2012

Бодлын Дайны Өрөг Баримтат Кино

  » Academy Awards 2012 » Бодлын дайны өрөг баримтат кино



Бодлын Дайны Өрөг

Киноны агуулга:

Өсвөр үеийн шатрын Дэлхийн аварга, Ази тивийн аварга Д.Номин-Эрдэнийн тухай энэ кинонд өгүүлнэ. Киноны зураг авалт Д.Номин-Эрдэнэ охиныг Дэлхийн аварга болохоос нэг сарын өмнө эхэлж жил 6 сарын хугацаанд үргэлжилжээ. Энэ хугацаанд охин Дэлхийн аварга болж мөн дахин Ази болон Дэлхийн олон олон тэмцээнүүдэд оролцохоор гадаад орныг зорин явж, зураг авалтын багийнхан ч чих тавин хүлээдэг байв. Шатар бол тактикийн тоглоом, нүүдэл бүрийг марталгүй санах хэрэгтэй. Ялалт бүр амар ирэхгүй. Чухал тэмцээнд ялагдаж, хүнд цохилтонд орох үе олон бий. Арваадхан настай охин олон арван нүүдлийн цаадахыг харж 6, 7 цагийн турш тэсвэр тэвчээр гарган минут секунд тутамд толгой амрах завгүй төлөвлөгөө боловсруулан сууна гэдэг хэн хүний дийлэх ажил биш ээ. Аваргын тавцанд зогсож эх орныхоо нэр хүндийг тив дэлхийд дуурсгах хүртэл хүнд хүчир олон цагийн бэлтгэл сургуулилт хийн амжилтанд хүрсэн Д.Номин-Эрдэнэ охины тухай энэ баримтат кинонд үзүүлнэ. Мөн шатрын спорт сонирхолтой, бахархалтай болохыг охины амжилтаар харуулсан юм.

  • Зохиолч: Г.Золжаргал
  • Найруулагч: З.Батбилэг
  • Оператор: З.Батбилэг
  • Сэтгүүлч, редактор: М.Батцэрэн