Academy Awards 2012

Хөхийн Голын Хүүхдүүд Баримтат Кино

  » Academy Awards 2012 » Хөхийн голын хүүхдүүд баримтат кино



Киноны агуулга:

Монгол орны алс баруун хязгаар нутаг Ховд аймгийн Мөнххайрхан сумын дунд сургуулийн амьдралыг харуулна. Сумын төвийн дунд сургуулийн сурагчдын олонхи нь хөдөөнөөс ирсэн малчин айлын хүүхдүүд байдаг. Тэд олон сар, хоногоор гэрээс хол дотуур байранд сууж, эрдэм номд шамдан суралцана. Хүүхдүүдэд өдөр тутамдаа эцэг, эхийн хайр халамж дутдаг ч, дотуур байранд бие даан амьдарснаар бага наснаасаа хэрсүүжнэ. Энэ кинонд гарах бага ангийн сурагч Ариунзаяа охин хоёр ах, нэг эгчтэйгээ дотуур байранд сууж байна. Охин гэрээ болон ээж, аавыгаа санадаг ч ах эгч нарынхаа дэргэд байгаа тул бусад хүүхдүүдийг бодвол арай дээр. Сургуулийн багш нар нь бяцхан хүүдүүдэд эцэг, эхийг нь орлож сурагчдаа хүмүүжүүлж байна. Хөдөөгийн дунд сургууль хотын сургуулиас ялгаатай. Сургуулийн дотуур байр тохижилт сайнгүй. Гэвч хүүхдүүд байр сууцаа угаан цэвэрлэж, хичээл номоо давтаж, эрүүл саруул өсч торнин өөр хоорондоо ах дүү мэт ижилдэн дассаар. Жилийн гурван улиралд нэг дор хамт байж ижил дасал болсон хүүхдүүд эв найртай, хамтач, бас тэсвэр тэвчээртэй суралцан хүүхэд насаа үддэг. Дотуур байрны хүүхэд гэрээсээ хол ч амьдралын ямар ч бэрхшээлийг сэтгэлийн хаттай давж туулах тэвчээрт суралцдаг.

  • Найруулагч: З. Батбилэг
  • Оператор: З. Батбилэг