Academy Awards 2012

Нар сарны зааг УСК

  » Academy Awards 2012 » Нар сарны зааг УСК



Киноны агуулга:

Уг кинонд 1950-иад оны сүүлээр гарсан төмрийн заводын ажилчдын цалинг авч явсан хоёр хүний амийг хөнөөсөн ноцтой хэргийг 25 жилийн дараа цагдаагийн залуу ажилтан Ц.Жамьянсэнгээ илрүүлсэн бодит үйл явдлыг үзүүлсэн байна. Тус киноны зохиолыг богино өгүүллэгийн нэрт мастер, зохиолч Д.Норов бичиж, жүжигчин О.Бат-Өлзий найруулжээ. Киноны хөгжмийг Төрийн хошой шагналт Н.Жанцанноров бичсэн байна. Ц.Жамьянсэнгээ хурандаагийн дүрийг драмын эрдмийн театрын жүжигчин Л.Болд-Эрдэнэ бүтээжээ. Ц.Жамьян­сэнгээ агсан Нийслэлийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөс дарга хүртэл олон жил ажилласан бөгөөд түүний дурсгалд зориулсан уг киноны анхны үзэгчид нь тус газрын ажилтнууд болсон байна.

  • Зохиолч: Д.Норов
  • Найруулагч: О.Бат-Өлзий
  • Хөгжим: Н.Жанцанноров
  • Гол дүр: Л.Болд-Эрдэнэ