Academy Awards 2012

Шилдэг Богино Хэмжээний Кино

  » Academy Awards 2013 » 19 Богино Хэмжээний Кино



Киноны агуулга:

Үүрцайх хэмээх хүүгийн амьдралыг гурван тусдаа хэсэгт өгүүлсэн уг киноны нэгдүгээр хэсэгт УДЭТ-ын найруулагч Б.Баатар, гол дүр Үүрцайх хүүгийн төрж буйгаас эхлэн бага насны амьдралын харуулна. Хүүгийн бага нас, эцэг эхийн харилцаа, жирийн Монгол айлын амьдралаар эхлэх бөгөөд нийгэмд тулгамдах асуудлууд гэр бүлийг аз жаргалгүй болгоод зогсохгүй Үүрцайх хүүг өнчрүүлж буйг харуулсан байна. Харин хоёрдугаар хэсэгт Төрийн соёрхолт, найруулагч Б.Балжинням хүүгийн өсвөр нас болон анхны хайр, дурлалыг инээдэм, адал явдалтай холбон үзүүлэх юм. Хүний амьдралын үнэ цэнийг харуулсан хамгийн сүүлийн хэсгийг найруулагч И.Нямгаваа “артхаус” төрлөөр сонирхол татахуйц харуулсан байна. Сонирхуулахад, найруулагчид бие биенийхээ кино бүтээлийн явцад оролцолгүй тэр ч бүү хэл хоорондоо ямар ч зөвшилцөөнгүй гүйцэтгэсэн нь киног улам бүр сонирхолтой болгож байгаа юм.
/ Мэдээлэлийн эхийг News.mn вэбсайтаас авсан болно. /

  • Ерөнхий Зохиолч: Б.Цэнддоо
  • Ерөнхий Продюсер: Б.Батбаяр
  • Хөгжим: Б.Шарав
  • Найруулагч: Б.Баатар, Б.Балжинням, И.Нямгаваа