Academy Awards 2014

Хоёулаа унтах уу МУСК

  » Academy Awards 2014 » Хоёулаа унтах уу УСК



Киноны агуулга:

Өвлийн жихүүн салхитай хүйтэн өдөр нэгэн эмэгтэйн машин зам дээр эвдэрч, засвар дуудаж байтал утсыг нь хулгайч шүүрээд зугтчихна. Түүний араас хөөж байтал хулгайч утсыг нь газарт унагачихаад зугтан одов. Үнэн хэрэгтээ түүний утас биш байсныг маргааш нь мэднэ. Ингээд хэсэг хугацаанд өөр хүний утас барьсны эцэст бүсгүй утасны эзэн залуутай танилцан, уулзах болдог. Багагүй хугацаанд уулзсны дараа бие биедээ сэтгэлтэй болж, болзож, буудалд учирдаг болжээ. Нэгэн өглөө Орой уулзана гэж салснаас хойш залуу сураггүй алга болж, бүсгүй ч жирэмсэн болсноо мэддэг. Улмаар хүүхдийг нь гаргана. Нэгэн өдөр бүсгүй эмнэлэг дээр охиныхоо эцэгтэй таарсан ч залуу танихгүй юм шиг хажуугаар нь өнгөрнө. Балмагдсан бүсгүй залуугийн гарч ирсэн эмчийн өрөө рүү орж, учир явдлаа хэлэн бүх үнэнийг сонсоно... / Мэдээлэлийн эх сурвалж: http://www.medee.mn /

  • Зохиолч: О.Эрдэнэ
  • Найруулагч: О.Эрдэнэ
  • Дүрүүдэд: О.Долгор, Э.Гантулга, Э.Тамир, С.Баттулга, С.Хишигжаргал

  • portfolio image
  • portfolio image
  • portfolio image
  • portfolio image