Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Академи Авардс -2018” кино наадам “Зайсан Хилл цогцолборт” боллоо. Тус наадмыг энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд энэхүү наадам нь тухайн жилд хийгдсэн бүрэн хэмжээний болон богино хэмжээний уран сайхны, баримтат кинонуудаас шалгаруулан 19 номинацид өрсөлдүүлж шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.